ФОТО: Зайсанд барьж буй зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах гээд ДИЙЛСЭНГҮЙ
Зайсангийн Бурхантай хөшөөний урд баригдаж буй зөвшөөрөлгүй барилгыг өнөөдөр албадан буулгах гээд дийлсэнгүй.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дараах захирамжийг гаргажээ.
Тодруулбал, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, газрын тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, барилга угсралтын ажил эхлүүлсэн иргэн Б.Дайчинхүүгийн барилгын араг бүтээцийг хуулийн хүрээнд албадан буулгаж газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Гэвч барилгыг албадан буулгах ажлыг гүйцэтгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалтын газрын холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн хяналтынхан болон барилгыг буулгах үүрэгтэй ирсэн "Мөнгөн хошуут хүлэг" компанийнхан тухайн газарочиход нохойтой хамгаалагч нар ажлыг нь хийлгээгүй юм.
Барилгыг буулгах ажлыг гүйцэтгэхээр ирсэн компанийн ажилтнууд хоёроос гурван удаа хашааг буулгах оролдлого хийсэн боловч хамгаалагч нар ойртуулахгүй, тэдэнд ажлаа хийх боломж олгоогүй билээ.
Улмаар холбогдох албан тушаалтнууд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч, цагдаа ирэхэд нь "Бидний ажилд саад болж буй хамгаалалтыг буулгаад өгөөч, бид ажлаа хиймээр байна" гэсэн хүсэлт тавихад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын тасгийн дарга М.Баасанцэрэн Энд ямар нэгэн байдлаар хэв журам зөрчигдсөн байдал гараагүй байна. Холбогдох байгууллагууд буулгаж эхлээд, хэрүүл маргаан болбол бид зохицуулаад хуулийн хүрээнд ажиллана.гэлээ.
Ийнхүү ямар нэг шийдэлд хүрч чадалгүй барилгыг буулгах үүрэгтэй байсан компани тоног төхөөрөмжөө аваад явлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ