Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав
Дуучин Кэти Перри, жүжигчин Орландо Блум нар сүй тавьжээ. 33 настай дуучин бүсгүй энэ талаараа “Entertainment Tonight” нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. Тэрээр “Би их жаргалтай байгаа” гэж хэлсэн байна.
Кэти, Орландо нар өнгөрсөн жил салсан ч шинэ жилийн үеэр эргэн нийлсэн билээ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард тоглолтынхоо үеэр Орландод тусгайлан зориулж дуулсан юм.
Түүнчлэн Орландо Блумын эхнэр болж, түүнд хүүхэд төрүүлж өгөхөд бэлэн байгаагаа хэлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ