И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд хэмжээний уулзалт Панмүнжом тосгон буюу хоёр улсын хоорондох цэрэг, зэвсэггүй завсрын бүсэд Сөүлийн цагаар өнөөдөр 9:30 цагт эхэлсэн.
44 орны 2,800 гаруй сэтгүүлч нэг дор цуглаж мэдээлэл дамжуулах ч дэлхий нийтийн анхаарал Солонгосын хойгт төвлөрч байна. Түүхэн уулзалтын талаар судлаач, ажиглагчид ямар таамаг дэвшүүлж буй тухайШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач И.Энхболдтой ярилцлаа.
-Хоёр Солонгосын удирдагчдынуулзалтаас хоёр орон төдийгүй дэлхий нийтийн хүлээж буй асуудлыг судлаачид хэрхэнтаамаглаж байна вэ?
-Энэ уулзалтааролон зүйл шийдэгдэнэ гэж судлаачид харж байгаа. Мөн энэ уулзалтын үр дүнгээс дараа, дараагийн уулзалтын үр дүн шалтгаална. Ийм эгзэгтэй үед хоёр тал хоорондоо ямар “хөзөр” гаргаж тавьж асуудлаа шийдэх ньсонирхолтой. Жишээ нь, нэг нь яригдаж буй асуудлуудыг зөвшөөрөөд нөгөө тал нь зөвшөөрөхгүй боласуудал байрнаасаа хөдлөхгүй. Тиймээс харилцан ашигтай хэлэлцээр болох нь дамжиггүй.
Энэ хэлэлцээрээр хоёр тал ямар асуудлаар харилцан буулт хийх вэ гэдэгт судлаачид таамаг дэвшүүлж ирсэн. Нэн тэргүүнд цөмийн зэвсэг, пуужингийн туршилтаас татгалзуулах, зогсооходӨмнөд Солонгос, АНУ болон бусад их гүрнүүдийн талаас шахалт үзүүлсэн. Умардын тал цөмийн зэвсгээсээ татгалзаж болох юм гэдгээ уулзалтаас өмнө урьдчилан илэрхийлсэн. Саяхан Умардын төрийн тэргүүний бие төлөөлөгч Ши Жиньпинтэй очиж уулзахдааюу ярьсан бэ гэвэл, АНУ-ын цэргийг Солонгосын хойгоос гаргах талаар санал солилцсон байна.
Үүний хариуд Умардын удирдагч Ким Жон Ун “Бидний гол анхаарал тэр цэргүүдийг гаргах талаар бус харин бидэнд өөр ямар шатанд асуудал тавих вэ гэдгийг сонсмоор байна” гэсэн байна билээ. Трампын уулзалтаас өмнө Ши Жиньпин, Ким Жон Ун нарын Пхеньянд уулзах тов зарлагдах нь уу гэсэн хүлээлт байсан. Түүний урьдчилсан уулзалтууд зөндөө явагдсан. Энэ уулзалтуудын дараа Ким Жон Ун “Одоо манайх Трамптай уулзах уулзалтад гол анхаарлаа тавьж байна. Ши Жиньпинтэй дараа нь уулзана” гэсэн.
Умардын хамгийн том холбоотон, түнш нь БНХАУ болчхоод байгаа. Гэтэл Хятадтай хийх найрсаг уулзалтыг Трамптай уулзахаас өмнө хийх болов уу гэсэн таамаглал явж байтал эсрэгээрээ дараа нь уулзъя гэсэн мэдэгдлийг хийчхээд байгаа юм. Тэгэхээр Ким Жон Ун өөр байр суурь баримтлаад байна уу гэсэн өнцөг гараад ирж байна.
-Яагаад?
-Жишээ нь, саяханБээжинд хоёр орны тэргүүн уулзсан. Тэнд судлаачдын гаргасан таамаг юу байв гэвэл, хятад хэлэндта, чи гэж үг байдаг бол Ши Жиньпин Умард Солонгосын удирдагчийг миний бага хүүтэй адил насны гэх юм уу, эсвэлхэд хэдэн удаа чи гэж дуудсан гэсэн мэдээлэл байх жишээтэй. Цөмийн сүүлийн гурван туршилтыг Ким Жон Ун Хятадтай зөвлөлгүй өөрөө дур мэдэж хийсэн. Түүний өмнөх гурван туршилтыг нь Хятадтай зөвлөж хийсэн байдаг.
Түүнчлэн Хятадын талын шүүмж, Асан боомтын гэрээг ОХУ-тай 50 жилийн хугацаатай хийсэн бол Хятадтай цөөн жилээр хийсэн гэх мэт жижиг, сажиг асуудлууд бий. Үүнээс үзэхэд Хятад их гүрэн гэдэг талаас өөрсдийн байр суурийг илэрхийлж байдаг. Умардын тал бүх зүйлийг заавал Хятадтай зөвшилцөж, тэднээс асуух шаардлагагүй гэсэн байр суурьтай. Тэр нь хоёр улсын харилцааг жаахан холдуулсан болов уу.
Гэхдээ холдлоо ч гэсэн элэг нь хаачих вэ гэдэг шиг Трамп уулзъя гэж зөвшөөрсний дараа Ши Жиньпинтэй очиж уулзлаа, хамгийн анхны айлчлал нь тэр болсон. Дараа нь төрийн сайд, ОХУ-д сууж буй Элчин сайд, Гадаад хэргийн сайд зэрэг Умардын өндөр албан тушаалтнууд ОХУ-д очиж В.Путинтэй уулзах боломжийг судалсан.
В.Путин олон нийтийн сүлжээгээр “Одоохондоо надад уулзах төлөвлөгөө алга” гэдгээ зарласан. Үүнээс үзэхэд тэр уулзалт ойрын хугацаанд болох боломжгүй болчхож байх шиг. Энэ мэтчилэн судлаачдын урьдчилсан таамаг, хүлээлттэй байсан зарим уулзалт ньболсонгүй.
-Ким Жон Ун цаашид Трамптайуулзахдаа ямарбайр суурь баримтлах бол?
-Тэр өнөөдрийн уулзалтаас тодорхой болох байх. Хоёр улс бие биедээ хэрхэн буулт хийж, ямар зүйл дээр тохироо хийх нь вэ. Тэр тохирооноос шалтгаалж, Трампын уулзалтын цаашдын стратегиудыг гаргаж ирэх болов уу.
-Хоёр Солонгос нэгдэх талаар ярих боловуу?
-Хоёр Солонгосын нэгдлийн асуудал яригдахгүй. Миний харж байгаагаар ойрын 10-20 жилдээ энэ талаар ярихгүй байх. Гэхдээ би түрүүнд хэлсэн, Умардын тал манай дэглэмийг баримталж үлдэнэ гэсэн баталгааг бидэнд өгвөл цөмийн зэвсгээсээ татгалзаж болно гэдэг зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Тэдний хүсэж буй гол зүйл нь тэр.
Дээр нь бусад улсаас тавьсан олон хоригийг яаж цуцлах вэ, хоригийг цуцлаад цаана нь ямар тусламж, хөнгөлөлтийг манайд үзүүлэх вэ гэдэг байр суурьт тулаад байгаа.
-Уулзалтаас бүснутгийн хэмжээнд ямар боломж нээгдэх бол?
-Евразийн том газар нутгийн хамгийн нөлөө бүхий зах зээлийн нэг нь Өмнөд Солонгос, Япон улс байдаг. Гэтэл Японы тэнгисийн талаас ч, Шар тэнгисийн талаас ямар нэг Умардын аюул ирэх вий гэсэн болгоомжлол бий. Уулзалтын хүрээнд тохироо хийжусан замаа ч, хуурай замаа ч нээлттэй болгож чадвал бүс нутгийн хэмжээнд том дэвшил.
Худалдаа эдийн засгийн хүрээнд ч, аюулгүй байдлын талаас ч маш том нөлөөлөл бий болно.Өмнөд Солонгосоос ирж буй бараа Монголд шууд ороод ирээсэй гэдэг хүлээлт монголчуудад, ч солонгосчуудад ч бий. Өмнөд Солонгосын тал ч Хойд Солонгосоор дамжин бараа гаргах сонирхолтой байгаа.
-Улс төрийн төвшинд ямар өөрчлөлт гарах вэ?
-Ямартай ч Умардынтогтолцоо хадгалагдах байх. Цөмийн зэвсэг, пуужингийн туршилтууд зогссонтой холбоотой Японы хулгайлагдсан иргэд, Умард Солонгосын дүрвэгсэд, Умард Солонгосын ажилчдын асуудлууд гээд улс төрийн төвшинд ярих зүйл олон бий. Энэ бүхэн улс төрийн хориг зэрэг асуудлаас болж хойш тавигдаж зогсонги байдалд орчихсон. Асуудал намжиж, хоёр орны тэргүүн тохироо хийж чадвал энэ мэт гацсанажлууд урагшилна.
-Одоо Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын урьдчилсан мэдээллүүдийнталаар ярилцах уу. Монголд ирнэ гэж хэсэг шуугилаа, одоо Сингапурт уулзана гэж байна. Сайн, саар мэдээлэл гэвэл та алийг нь онцлох вэ?
-Саар мэдээ гэвэл, Трамп твиттертээ “Би ямар ч буулт хийхгүй” гэжмэдэгдчихээд байгаа. Нэг тал нь ямар ч буулт хийхгүй нөгөө тал нь буулт хийдэг хэлэлцээрбайж таарахгүй. Гэхдээ Трамп тааварлашгүй оньсого шиг хүн шүү дээ. Тэгэхээр хэлсэндээ байх уу, үгүй юу. Өчигдөрхөн гарсан мэдээгээр тэднийг Монгол эсвэл Сингапуртуулзахаар боллоо гэсэн байсан. Гэхдээ Монгол, Сингапурын аль нэгийг сонгох нь гэж зарим нь мэдээлсэн.
Монголд уулзахад аюулгүйбайдал, амрах орон байрныхувьд боломжгүй гэдэг асуудлыг АНУ-ын талаас ярьж байгаа. Умард Солонгосын талаас АНУ-д 2-3 удаа мэдэгдэл хийж, Монголд уулзалт хийе гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. АНУ болохоор Сингапурт хийе гэсэн саналыг тавьсан. Сингапурт уулзалтыг хийхэд тийшээ нисэх онгоц Умард Солонгост байхгүй, Монгол руу нисэх онгоц бол бий гэсэн мэдээлэл явагдаж байна. Манай улс руу онгоцоор биш гэхэд галт тэргээр ч ирж болно.
Сингапурт хийх бол тийшээ Тайван, Бээжингээр эсвэл Тайланд, Ханойгоор дамжин нисэх болно. Дамжин нисэхэд онгоцоо заавал цэнэглэж байж дараагийн газар руу ниснэ. Цэнэглэх үед ямар асуудал үүсэж болох вэ, тэрийг яаж бэлдэх вэ гээд бэлтгэл ажил маш их шаардагдана. Дээр нь Сингапур Умардын эсрэг нэлээдгүй арга хэмжээнд оролцсон улс. Хориг арга хэмжээг хатуу баримталсан тэр улсад очихыг Умардын удирдагч зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг эргэлзээ бий. Монголд бол ямар ч асуудалгүй. Манай улс хоригт оролцоогүй, эртний түүхэн найрсаг харилцаатай явж ирсэн. АНУ-тай ч ялгаагүй.
-Аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдэг л гол асуудал болоод байна даа?
-Уг нь Монгол шиг аюулгүй газар байхгүй шүү дээ. Терроризм байхгүй. Хоёр том хөршийн дунд оршдог. Тэднийг даваад аюул ирнэ гэдэг юу л бол. Тиймээс Монголд уулзах бүрэн боломжтой. Үүнийг Монгол Улсын зүгээс Умардын талд ч, АНУ-ын талд ч уламжилсан. Монгол хүн бүр үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.
Яагаад гэвэл, Монголыг үнэгүй сурталчлах маш том боломж. Дэлхий даяараа Монгол руу анхаарна шүү дээ. Иймд манай төр, засгийн зүгээс Сингапур шиг, Швед шиг арга хэмжээ авах хэрэгтэй. Байнга мэдэгдэл хийж, хурал зохион байгуулж, урьж залахад болохгүй юм алга. Эсвэл Гадаад хэргийн сайд нь мэдэгдэл хийж болно.
-Тэгэхээр манай зүгээс лобби дутаад байна уу даа?
-Магадгүй лобби хийсэн ч болно шүү дээ. Бидний бүх бэлтгэл хангагдсан, хүлээж авахад бэлэн гэж мэдэгдэхэд болохгүй юм байхгүй. Бие төлөөлөгч илгээж энэ талаар ярилцсан ч болохгүй юм үгүй. Гол нь ийм алхмуудыг идэвхтэй хийх хэрэгтэй.
Ч.Үл-Олдох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ