М.Цэрэндолгор: Чи бол “Яг түүн шиг” гэдэг үгийг сонсох оролцогч байна
“Боловсрол суваг” телевиз “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн.
“Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний дөрвөн оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа нар сонгогдсон. Тэгвэл өнөөдөр тус шоуны тав дахь оролцогчоор жүжигчин М.Цэрэндолгорыг зарлалаа.
Тэрбээр “Урлагийн олон салбарт хүч гэдэг гайхалтай, яг энэ боломжийг “Яг түүн шиг” шоу олгож байгаа. Өөрийгөө шинээр нээж, шинэ боломжуудыг мэдэрч шилдэг байхын төлөө эрмэлзэх болно. Тайзан дээр чи бол “Яг түүн шиг” гэдэг үгийг сонсох оролцогч байхад бэлэн байна” гэв.
Тэрээр СТА, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ