Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав

Таван хөөрхөн охины ээж болсон дуучин Ч.Ану сүүлийн үед "Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл" нэртэй влогоороо өөрийн хувийн амьдралаа дэлгэхийн сацуу чамгүй олон зүйл сурталчилж буй. Влогоо хөтлөх болсноос хойш олны анхаарлыг ихэд татах болсон түүний охидод "United Colors Of Benetton" дэлгүүр гэнэтийн бэлэг барьж 12 нас хүртэл нь хувцаслахаар болсноо дуулгажээ.

Үүнд ихэд баярласан Ану "Оройн мэнд гоё юм хэлэх үү? Та нартайгаа хуваалцахгүй байж чадахгүй нь ээ. Би бүүр охидынхоо өмнөөс баярлаад хөөрөөд үсрээд инээгээд,бүжиглээд одоо л нэг амьсгаа дарагдаж байна кккк Эгчийн маань Монголд оруулж ирсэн хүүхдийн эко сертификаттай "United Colors of benetton" брэнд маань 5 охиныг маань 12 нас хүртэл хувцаслахаа амлажээ. Ваав ямар гоё юм бэ тэ. Төрсөн цагаасаа эхлэн өмсдөг хүүхдүүдийн минь өмсөх дуртай брэнд,Орж ирсэн цагаас нь тууштай үйлчлүүлж ирсэн надад бол үнэхээр гоё байноо. Аливаад тууштай байсны хариу шагнал нэг л өдөр заавал ирдэг гэдэг. Гэхдээ энэ үгийг материаллаг байдлаар битгий ойлгоорой. Баярлалаа бүх зүйлд. Хайрт эгч Н.Оюунбат таньдаа хязгааргүй үргэлжлэх талархлыг гэр бүлийнхээ өмнөөс хүргэе. Таван охины хувцас гэж багагүй л юм болно.Би ч сүүлийн үед би яах вэ дараа нь болъё, охид минь л гэдэг болсон. Тэгсэн миний зулзагууд өөрсдөө дуртай хувцсаа бэлгэнд авах боллоо" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Image result for дуучин ану охид

Image may contain: 5 people, people smiling, people standing

Image may contain: text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ