Л.Болд: Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан
Өнөөдөр ардчиллын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол энэ өдөр 56 нас хүрэх байлаа. Өнөөдөр 11.00 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө.С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд түүний дүү С.Оюун, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Эрдэнэ, О.Баасанхүү нар болон Ардчилсан холбооны ахмадын зөвлөлийн төлөөлөл ирсэн юм.
Цэцэг өргөх ёслолын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд:
С.Зориг маань амь насаа алдаад 20 жил болж байна. Монголын ард түмэн энэ хүний гавьяаг хамгийн сайн мэдэх болсон. Энэ хүнийг ардчилал, АН талаас хардаг. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Энэ хүн Монголын ард түмний хүү байсан. Нам харгалзахгүй энд иржхүндэтгэл үзүүлээсэй.
Монголын ардчилсан хувьсгал бол нэг цонх хагараагүй. Монголын ард түмэнд үлдээсэн захиас бол энэ хүний агуу үйл хэргийг үргэлжлүүлэх явдал. Нөгөө талаар хэргийн асуудал. Хэрэгт хариулт өгсөн гэхээсээ илүү нэмэлт асуултууд бий болсоор байна. Анх энэ хэрэг үйлдэгдсэн цагаас эхлэн ямар олон үл мэдэгдэх бодлого болж хувирав. Ерөнхий сайд болохыг зөвшөөрсөн тэр шөнөдөө амиа алдсан. Монголд сайхан ирээдүй авчрах хүнийг хөнөөсөн аймшигтай аллага. Үүнд тэр хүний эхнэрийг хэдэн ч удаа яллав. Энэ хугацаанд Б.Булганыг гурав дахь удаагаа яллагдагчаар татаж байна. С.Зориг агсан, Б.Булган бид найзууд байсан.Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан. Одоо хуулийн байгууллага хариугаа өгөх цаг болсон. Ард түмнийг тайвшруулах цаг нь болсон. Бид энэ хэргийн эцсийг хүртэл явж, хийх ёстой бүхнийг хийнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
1994 онд минийбагш Д.Баттөмөр шатар тоглож байгаад намайг АН-д элсээч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Тэр үед С.Зориг гуайгаас намын батлах авч байлаа. Дараа нь МУИС-ийн Улс төрийн танхимаас 19-20 настай залуусыг УИХ-ын гишүүний туслах, зөвлөхөөр ажиллуулж, багаа бүрдүүлсэн. Харамсалтай нь, амиа алдсан. Хэдийгээр би МАХН-ын гишүүн ч гэлээС.Зориг агсан бол төр нийгмийн зүтгэлтэн.Хэзээ ч мартагдахгүй хүн гэж байдаг. Зөв зүйл цаашид ч зөв үргэлжилдэг. Тэр утгаараа би энд ирсэн.
Би хуульч, өмгөөлөгч хүн. Би 18 жил өмгөөлөгчийн ажил хийсэн. Хавтаст хэргийг үзэхгүйгээр хэн ч ямар ч дүгнэлт хийх боломжгүй. Хэрэв хавтаст хэргийг үзээгүй байж хэн ч, тэр дундаа улс төрчид аль нэг тал руу хандсан дүгнэлт хийж болохгүй л дээ. Би Орхон аймгийн 47 дугаар тойргоос сонгогдсон. Ял эдэлж байгаа гурван хүн манай тойргийн иргэд. Тиймээс би энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Хүний эрх талаас нь, нөхцөл байдал ямар байгаад анхаарал хандуулж байгаа. Олон улсын парламентын холбоонд хавтаст хэргийг ил болгох саналыг тавьсан.Хамгийн сүүлд Батзандан гишүүн дөрөвдүгээр сарын 10ны өдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэргийг илрүүлэхийн тулд охиныг нь санаатайгаар хөнөөсөн гэж мэдэгдсэн. УИХ гишүүн хүнсэтгэл хөөрлөөр хэлсэн гэж бодохгүй байна. Ийм ноцтой мэдэгдэлхийж байхад хууль хүчний байгууллага шалгаж асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн C.Эрдэнэ:
Ардчиллын анхны удирдагчдын нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дурсан санан намын нөхөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр С.Зориг агсан маань амьд сэрүүн байсан бол 56 нас хүрч байх байлаа. Улс эх орондоо ихийг хийж бүтээх нас байх байсан С.Зориг агсны эхлүүлсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө нийгмийн сайн сайхны эхлэл нь өнөөдөр бодит биеллээ олоод явж байгаа нь бахархууштай. Ардчилсан хувьсгалын жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд Монголын ард түмнийг зоригжуулж уриалж нийгмийн өөрчлөлтийн төлөө С.Зориг агсантай хамтявсандаа бахархдаг.
"Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгсдийн хүүхэд" ТББ-ын тэргүүн Б.Дашдаваа:
Манай хууль хүчний байгууллага уг нь сайн ажиллаж, ямар ч хэргийн шуурхай илрүүлдэг атлаа улстөрийн цөөн аллагыг илрүүлж чадахгүй байна. 20 жилийн хугацаанд С.Зоригийн хэргийн захиалагчийг өнөө хэр илрүүлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ