Титаникийн сүйрлийн дараа амьд үлдсэн зорчигчдод юу тохиолдсон бэ?
Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт “Титаник” хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид маш олон тайлбар, дүгнэлтүүдийг гаргасаар байгаа юм. 1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө, тус аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ. Тэгвэл тус аймшигт ослоос амьд үлдэж чадсан хүмүүст юу тохиолдсон бол? Та энэ тухай бодож байсан уу? Ингээд хамтдаа Титаник ослоос амьд үлдсэн хүмүүсийн түүхийг сонирхьё.
Титаникийн өнчин хүүхдүүд3 настай Мишэль, 2 настай Эдмонд нар аавтайгаа хамт Титаник хөлөг онгоцонд сууж явсан байна. Тэдний аав хүмүүст өөрийгөө ганц бие эцэг, эхнэрээ нас барсан хэмээн худал хэлж байв. Хөлөг онгоц осолдох үед хүүхдүүдийн аав сүүлчийн аврах завинд Мишэль, Эдмонд нарыг суулгаад, “Хүү минь ээж чинь та хоёрыг олж очихоор, намайг түүнд хэчнээн их хайртай байсныг хэлээрэй. Уг нь би түүнийг бидний араас ирэх байх гэж горьдсон. Бид жаргалтай сайхан амьдарч чадах байсан” хэмээжээ.
Ингээд аавыг нь хөлөг онгоцны ослоор нас барсны дараа хүүхдүүдийг хамаатнууд нь олж чадалгүй урт хугацаа өнгөрчээ. Харин тэдний ээж хүүхдүүдийнхээ зургийг сонин дээрээс харан, азаар тэднийг олж, авсан байна. Хүүхдүүд ээжтэйгээ хамт өсч, өөр өөрийн замыг сонгон амьдарчээ. Мишель ангийнхаа охинтой гэрлэж, сэтгэл зүйч профессор болж, 92 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж. Харин Эдмонд архитектор, барилгачнаар ажиллаж, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Францын армид элсэж, дараа нь эрүүл мэндийн шалтгаанаар 43 насандаа хорвоог орхисон юм.
Амьд үлдсэн МолиМаргарет Браун нь Титаникийн ослоос өмнө хэдийн хүмүүсийн танил болсон байв. Тэрээр эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болохоос 8 жилийн өмнө АНУ-ын улс төрд хүчин зүтгэх болсон анхны эмэгтэй юм. Маргерат Европд байхдаа ач хүүгээ өвдсөн гэсэн мэдээг авч, яаран Титаникт сууж, Нью Йорк хотыг зорьсон байна. Титаник хөлөг онгоц осолдох үед тэрээр 6 номерын аврах завинд сууж, амь аврагддаг болохыг та ч бас киноноос харсан болов уу.
Амьд үлдсэн хүмүүсийг “Карпатиа” хөлөг онгоцонд суулгасны дараа Маргарет хохирол амссан хүмүүст туслах комиссын даргаар сонгогдсон бөгөөд тэдэнд зориулж 10,000 долларыг цуглуулж чаджээ. Тэрээр амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, хамаатан садныгаа олоход нь тусалсан төдийгүй хүн бүрийг хөлөг онгоцноос бууж дуусах хүртэл тэнд бүхнийг хянаж, өөрийн чадах бүхнээрээ тусалж байсан гэдэг. Маргарет Браун нь Титаникын ослоос аврагдсан хүмүүст тусалсан гэдэг утгаараа Талархлын шагнал хүртсэн бөгөөд хожим нь Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Францыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож, хүндэтгэлийн Легионы одонг хүртсэн юм. Тэрээр 65 настайдаа тархины хавдрын улмаас нас баржээ.
Ус уух хувьтай үйлчлэгч бүсгүй“White Star Liner” компаний зорчигчдод үйлчлэх үүрэгтэй хөлөг онгоцны үйлчлэгч бүсгүй Вайолет Констант Жессоп нь гурван том онгоцны сүйрлээс амьд гарсан байдаг. Үүнд: “Олимпик” (1911 оны 9-р сарын 20), “Титаник” (1912 оны 4-р сарын 14), “Британика” (1916 оны 11-р сарын 21) гурван сүйрэл юм. Тэрээр 43 жилийг далайд өнгөрүүлж, хүмүүст үйлчилсэн бөгөөд 1971 онд, 84 настайдаа зүрхний дутагдлаас болж таалал төгсчээ. Хүмүүс түүнийг ус уух хувьтай эсвэл ямар нэгэн ид шидийн хүчтэй байсан хэмээн өнөө хэр нь ярилцдаг аж.
Титаникийн ослын үеэр өмссөн хувцсаа жүжигчин бүсгүй өмсөж, кинонд тоглосонЖүжигчин Дороти Гибсон ээжийнхээ хамтаар “Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар худалдан авч, нэгдүгээр ангилалд сууж явжээ. Ингээд 4 сарын 14 болж,хөлөг онгоц живж эхлэхэд Дороти ээжийнхээ хамтаар 7 номерийн аврах завинд суусан боловч, завинд нүх гарч, тэд бүгд л үхэлтэй нүүр тулах нь хэмээн айж, балмагдаж эхлэв. Азаар нүхийг хувцсаараа бөглөж, тэд амьд гарч чадав. Ингээд аймшигт ослоос амьд гарч чадсан Дороти сарын дараа “The rescued from the Titanic” кинонд тоглосон бөгөөд ингэхдээ ослын үеэр өөрийнхөө өмсөж байсан хувцсыг гаргаж ирэн өмссөн байна.
Удалгүй Дороти киногоо орхиж, Метрополитан дуурийн театрд ажиллах болов. 1928 онд тэрээр ээжтэйгээ Парис руу нүүж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Италид амьдарч байхдаа фашизмыг эсэргүүцсэн хэмээн буруутгагдаж, шоронд хоригдсон байна. Ингээд ялаа эдэлж дууссаны дараа Дороти Парист амьдарч байсан бөгөөд 68 насандаа зүрхний шигдээс өвчнөөр таалал төгсчээ.
Алдартай теннисчинРичард Норрис Уильямс нь аавтайгаа хамт Титаникт сууж, мөрөөдлийн аяллаа эхлүүлсэн байна. Харин хөлөг онгоц осолдох үед тэдэнд суух аврах завь олдоогүй тул тэд мөн л бусад хүмүүсийн адилаар аль болох удаан Титаник дээр байх гэж хичээн, арга сүвэгчилж байв. Харамсалтай нь Ричардын аав хөлөг онгоцын яндан салж унах үед унаж, амиа алдсан байна. Ингээд хөлөг онгоцон дээр амьд үлдсэн цөөн хэдэн хүмүүсийг 14 номерын аврах завинд суулгасан бөгөөд энэ нь Ричардын амьд үлдэх үүд замыг нээж өгсөн юм. Тэрээр ослын үеэр хөлөө хүнд бэртээсэн ч, Карпатиа хөлөг онгоцонд бууж, хөлөө эмчлүүлсэн байна.
Хар өдрөөс хойш тэрээр хөлөө эмчлүүлж, теннисийн карьераа үргэлжлүүлэн, Олимпийн алтан медаль хүртэж чадсан төдийгүй Филадельфид амжилттай хөрөнгө оруулалтын банкны эзэн болж, 22 жилийн турш Пенсильванийн түүхийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласан гэдэг.
Аймшигт ослын хамгийн сүүлийн гэрчЕва Мириам Харт 7 настай байхдаа аав ээжийнхээ хамтаар Титаник хөлөг онгоцонд сууж, зорчсон байна. Тэднийг унтаж байх үед хүмүүс шуугилдаж эхэлсэн бөгөөд өрөөнд нь ус орж ирэхэд, тэд сая ойлгож, яаравчлан өрөөнөөсөө гарчээ. Залуу эхнэр хүүхдээ аврах завинд суулгаж, охиноо тэврэн “Ээжээсээ холдож болохгүй шүү охин минь” хэмээн хэлсэн байна. Харамсалтай нь залуу эрийн цогцос олдоогүй гэдэг.
Ева бүхий л амьдралынхаа турш дуулсаар байгаад дууссан бөгөөд Титаникийн ослыг биеэр туулж мэдэрсэн хүмүүс дундаас хамгийн сүүлд таалал төгссөн буюу тэр хар өдрийн хамгийн сүүлчийн гэрч байсан юм. Тэрээр 92 насандаа нас барсан аж.
Хөлөг онгоцноос зугтсан менежерЖозеф Брусс Исайм нь Цагаан Оддын шугамын дарга бөгөөд Титаникийг барих томоохон үүргийг хүлээсэн байдаг. Тэрээр ослын үеэр хамгийн түрүүнд аврах завинд сууж амиа бодсон гэдгээрээ алдартай.
Аймшигт ослын дараа тэрээр хэвлэл мэдээллийнхний хараанд өртөж, нэг хэсэгтээ л шуугианы эзэн байсан ч, удалгүй тэр бүх яриа намдсан юм. Тэрээр ослын үеэр амиа алдсан олон мянган хүмүүсийн гэр бүлийнхэнд их хэмжээний мөнгө хандивлаж, өөрийн гэмээ цайруулахыг хүссэн байдаг. Жозеф амьдралынхаа туршид олон нийтээс хол амьдарч, 74 насандаа тромбозын улмаас нас баржээ.
Титаникийн осол болон ослын дараах ховор зургууд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ