Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй

МҮБХ-ны тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүссэн нөхцөл байдлын талаарбайр сууриа илэрхийллээ.

- МҮБХ хоёр тусгай зөвшөөрөлтэй. Аль нь жинхэнэ зөвшөөрөл вэ?

-Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас хоёр зөвшөөрөл давхардуулаад олгосон юм билээ.

- Шүүхийн шийдвэртэй маргааны тухайд тодорхой тайлбар өгнө үү?

-2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр Л.Чинбатын зохион байгуулсан ээлжит бус “Их-Эе”-ийн бүрэлдэхүүн туйлын хангалтгүй байсан гэсэн ойлголт надад ч бөхийн хамт олны дунд ч бий. “Их-Эе”, МҮБХ гэхээр зөвхөн бөхчүүдийн асуудал биш. Үзэгчид, бөх сонирхогчид, бөхийн зүтгэлтэн, судлаачид,Жаяг дэгийн баг, Цэцдийн зөвлөл багтана, хамаарна. Л.Чинбатын ээлжит бус “Их-Эе”-д энэ бүрэлдэхүүн хангалтгүй гэж үздэг юм билээ.Аваргууд, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд шууд ороод харцага, начингаас доош цолтой бөхчүүд аймгуудынхаа бөхийн салбаруудаасаа төлөөлөл болж очдог. Төлөөллийн 70-80 хувь нь бөхчүүд байдаг. Энэ дагуу ээлжит бус “Их-Эе” болоогүй.

-Ээлжит болон ээлжит бус "Их-Эе"-ийн үеэр хэлэлцэх асуудлынялгаа юу вэ?

-Ээлжит “Их-Эе”-ээр өмнөх тэргүүний ажлыг хэлэлцэнэ. Хяналтын зөвлөлийн тайлан, дүрэмд өөрчлөлт оруулах бол хэлэлцэнэ. Ээлжит бус “Их-Эе” гэхээрээ зөвхөн оруулсан асуудлаа ярилцдаг. 2004 онддөрөвдүгээр “Их.Эе”-хуралдаад эрх барих удирдах Цэцдийн зөвлөлөө сонгосон. Р.Нямдоржийн төлөө 90, Сүхбаатарт 82 хүн санал өгсөн байдаг. Үүнийгээ батлах байтал Тооллогын комиссын тогтоолыг Ганболд заан аваад гарчихсан. Эдгээрийн ауде-видео бичлэг ч бий. Шүүх “Их-Эе” хуулийн дагуу болсон, тэргүүнийг сонгосон нь тодорхой бус байна гэсэн бололтой.Ингээд 2014 онд Цэцдийн зөвлөлийг бүрэлдүүлэн хуралдуулж, Чинбатын Их-Эеийг хуралдуулах шийдвэр гаргасан бололтой. ХаринНийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт МҮБХ шүүх дээр маргаан үүсгэсэн. Хүчээр ирц бүрдүүлсэн, бусдын гарын үсэг хуурамчаар зуруулсан гэх мэтээр.

-Ээлжит “Их-Эе” 2018 оны гуравдугаар сарын 24-нийхуралдсан энэ тухайд?

-Залуучууд асуудлаа хэлэлцээддүрэмдээ өөрчлөлт оруулаад явсанбайна.Ээлжит "Их-Эе" дүрмийн дагуу хуралджээ гэсэн. Бид хурлаа хийсэн гээд зүгээр суугаагүй.Залуучууд тэрхүмүүстэй ярилцаад байгаа гэдэг. .Тэднээс шинэ дүрмээрээ хурлаа хий. МҮБХ-ны тэргүүнд Б.Бат-Эрдэнийн нэрийг битгий дэвшүүлээрэй гэсэн шаардлага, болзол тавьсан бололтой. Надад татгалзах юм алга. Бөхийн өргөөг дайрсны орой залуус очиж найман цаг уулзсан байна билээ. “Их-Эе”-ийг хуралдуулахад цааргалах юм алга.Би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй.

- Улсын начин Б.Одхүү таны бие хамгаалагч юм уу?

-Ямар юм аа. Тагнуулынхан энэ тэр миний утсыг үзэх байлгүй. Би,улсын начин Одхүүтэй утсаар яриагүй, уулзаагүй. Зүгээр байсан Одхүүг дайраад байж болохгүй. Хуулийнхан шалгах байх. Нададбие хамгаалагч байтугай жолооч байхгүй. Би өөрөө машинаа барьдаг.

-Дархан аварга А.Сүхбатыг Одхүү зодсон юм биш үү?

-Тийм зүйл болоогүй. Тэнд байсан хүмүүс ч үүнийг гэрчилдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ