Мэрайя Кери сэтгэцийн эмгэгээ эмчлүүлнэ

Алдарт дуучин Мэрайя Кери 17 жилийн өмнө сэтгэцийн өвчтэй гэх оноштой болжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр өвчнөө ялан дийлэхийн тулд тасралтгүй уран бүтээлээ гаргаж, завгүй ажилласан гэнэ.

Тэрбээр “Өнгөрсөн 20 орчим жил надад амаргүй байсан. Гэхдээ би саяхнаас л эмчилгээ хийлгэж эхэлсэн. Саяхныг хүртэл би өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж, хэн нэгэн миний энэ эмгэгийн талаар бусдад дэлгэчих вий гэж байнга айж эмээдэг байсан. Ийм ачаа үүрч явах үнэхээр хүнд байна. Тиймээс би өөрийнхөө нөхцөл байдлыг зориг гарган бусдад мэдэгдэж байна” гэжээ.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ