Загвар өмсөгч А.Чингүүн эхнэртээ хөөгдсөн гэв үү?

"Их Засаг"-гэх их айлд хүргэн орсон А.Чингүүн нэлээд асуудалтай байгаа болотой. Н.Ням-Осорын охин хөтлөгч Ундралтай дэр нэгтгэсэн загвар өмсөгч А.Чингүүн гэрээсээ хөөгдөн улмаар цагдаад дуудагджээ. Загвар өмсөгч Содтуяатай өмнө нь гэр бүл зохиож байсан ч харамсалтай нь бүтэлгүйтэж хоёр дахь амьдралаа хөтлөгч Н.Ундралтай эхлүүлэн хоёр ч хүүхдийн эцэг эх болоод авсан тэрээр энэ удаад дахинбүтэлгүйтэв бололтой.

Өөрийнцахим хуудаснаа эхнэр болон хүүхдүүддээ сюрприз барин баярлуулж буйгаа үргэлж л нийтлээд авдаг тэрээр энэ тухай "Гэрлүүгээ орох гэж байгаад хоёр удаа цагдаад дуудагдлаа шалтгаан нь. Та гэрлүүгээ орох гэж оролдлоо гэнээ ккк. Эхнэр 2 удаа цагдаад өглөө. Одоо больдоо, найз нар очоод хэрэггүй гэхэд очоод л асуудалд орох...Гэр бүлээ авч үлдэх санаатай бүтсэнгүй" хэмээжээ.

"Хүннү" группээ удирдан, мэргэжил дээшлүүлээд авсан тэрээр юуны учир ийн гэрээсээ хөөгдөх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд олны танил сайхан хосуудын нэг хэмээгддэг байсан тэд ийн хоёр тийш болж буй бололтой.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ