Солонгосын кино урлагт төрсөн шинэхэн хос

Өмнөд Солонгосын Boys over flower буюу бидний мэддэгээр F4 кинонд тоглосон жүжигчин КимБом болон "Ахаа буцаад ирээч","Жан Бури Ирлээ", "Миний дэггүй гүнж" зэрэг олон киноны гол дүрийг бүтээсэн У Ёнсо нар болздог хэмээн харьяалагддаг агентлагаас нь мэдэгджээ.

Тухайлбал, энтертайментийнх нь зүгээс "КимБом болон У Ёнсо нар болзож байгаа нь үнэн. Тэд кино урлаг, шоу нэвтрүүлэг зэргээс бие биеэ таньдаг болсон. Харин үерхлийн хувьд гуравдугаар сарын эхээр үерхэж эхэлжээ. Тиймээс та бүхэн шинэхэн хосыг халуун дулаанаар хүлээн аваарай" хэмээн мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ