Загвар өмсөгч Б.Ялгуун эх орныхоо нэрийг дэлхийд "дуурсгав"

Сүүлийн үед Монголын загварын ертөнцөд өвөрмөц төрхөөрөө олны анхаарлыг татаж буй модель бол Б.Ялгуун юм. Тэрээр 2013 онд “Монгол модель” агентлагаас загварын гараагаа эхэлсэн бөгөөд одоо дэлхийн загварын таван хотод салбартай “IMG Models” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү агентлагт супер модель Gigi Hadid, Candice, Gisele Bundchen гэх мэт алдартай моделиуд харьяалагддаг ажээ.

Б.Ялгууны хувьд ирээдүйд дизайнер болох зорилготой бөгөөд Европ болон Нью-Йоркийн загварын тайзнаа ажиллах мөрөөдлөө нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр Азийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Япон, Тайланд, Сингапур болон Хонг Конг зэрэг орнуудад ажиллаж байсан арвин туршлагатай юм.

Мөн Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны Монгол модель болж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ