Х.Баттулга, М.Энхболд нарын орлого буурчээ

АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим сүлжээнд байрлуулж олон нийтэд мэдээлсэн. Үүнээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын ХОМ-ээс товч тоймлоё.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

Өөрийн орлого нь 130 сая төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2017 оны долдугаар сарын 10-нд мэдүүлснээс нь хойш өнөөдрийг хүртэл 110 сая төгрөгөөр буурч мэдүүлэг гаргагчийн өөрийн орлогыг 19 сая төгрөгөөр мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого нь 31.2 сая төгрөг байсан нь 24 сая төгрөг болж буурсан байна. Тэрбээр орон сууц барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол хувь зэрэгт өөрчлөлт ороогүй, өргүй, авлагагүй гэсэн байдлаар хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого нь 27 сая төгрөгөөр өсч, гэр бүлийн орлогын нийт дүн 50 сая төгрөгөөр буурсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялагдсан үйл явдалтай холбоотой байж мэдэх юм. Түүний ХОМ-ээс орон сууцны тоонь хоёр байсан нь гурав болж өссөн нь сонирхол татлаа. Мөн 900 сая төгрөгөөр үнэлэгддэг адуу мал нь өсч үржээ ч үгүй, тоо бүрэн байгаа юм байх. ХОМ олон нийтэд төрд албан хашиж буй олон албан тушаалтны “хэтэвч рүү өнгийх” боломж олгодог, энэ хууль ёсны эрхийн дагуу мэдүүлгээс харахад “хадгаламж, бэлэн мөнгө, данс” гэсэн хэсэгт 597 сая 44 мянган төгрөгийн үлдэгдлийг мэдүүлжээ. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол хувь огт хөдлөөгүй байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Тэрбээр мөн тайлант хугацаанд өөр албан тушаалд ажилласнаараа онцлогтой. Шадар сайдаар ажиллаж байгаад Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан түүний жилийн орлого нь өнгөрсөн оныхоос 15 сая төгрөгөөр, гэр бүлийн нийт орлого нь 2.7 сая төгрөг хэвээрээ хэмээн мэдүүлжээ. Мөн 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламж, 284 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл болох Harley Davidson, Lexus-570, Mersedes Benz болон бусад төрлийн хөрөнгийн өөрчлөлт гараагүй болохыг мэдүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг xacxom.iaac.mn хуудаснаас олж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ