"Voice"-ийн оролцогчид Болд, Ука нараас илүү дуулсан гэв үү?
Үзэгчдийг байлдан дагуулж буй “The Voice of Mongolia” шоуны анхны дугаар нэгдүгээр сарын 21-ны өдөр цацагдаж байсан билээ. Тэгвэл ням гараг бүрт гардаг тус нэвтрүүлэг найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэстэхний шат өчигдөр өндөрлөлөө.
Ийнхүү нэвтрүүлэгт 108 оролцогч оролцсоноос 66 оролцогч шоуны хоёрдугаар шат буюу хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
Ялангуяа өчигдрийн хувьд гал гарсан дугаар боллоо. Тухайлбал, Хаврын ганц улиасыг гайхамшигтай сайхнаар дуулсан Б.Хулан бүсгүй тэнгэрт байгаа ээждээ зориулж дуулснаа дуулгахадүзэгч олны өр өмөлзөж байлаа . Мөн ЦДБЭТ-ын дуучин А.Болормаасайхан дуулж, цуцашгүй хоолой дундаршгүй авьяасаа харуулсан юм.
Мөн зарим оролцогч нарын хувьд шүүгчдээс тэр дундаа Д.Болд, М.Ука нараас илүү дуулж байгаа тухай олон нийтийн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлж буй хүмүүс ч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ