"BigBang"-ийн дуучин Дэ-Сон удахгүй цэрэгт явна
Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн дуучин Дэ-Сон ирэх долоо хоногт цэргийн албанд мордохгэнэ. Энэ талаар түүний харьяалагддаг “YG” агентлагаас албан ёсоор мэдэгдсэн байна.
БНСУ-ын хуулийн дагуу эрүүл саруул эрэгтэй хүн бүр хоёр жил цэргийн алба хаах үүрэгтэй юм. Энэ дагуу Дэ-Сон ирэх мягмар гаригт цэргийн сургуулилтын баазад очих бөгөөд тэнд дөрвөн долоо хоног бэлтгэгдээд үндсэн ангидаа хуваарилагдах ажээ.
BIGBANG хамтлагийн гишүүдээс Тэ-ян, G-Dragon нар мөн өнгөрсөн долоо хоногт цэргийн албанд татагдсан юм. Харин T.O.P мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ял сонсож, олон нийтийн ажил эрхэлж байгаа. Хамтлагийн үлдсэн нэг гишүүн болох Сюнри удахгүй бие даасан цомгоо гаргаж, дараа нь цэргийн албанд мордох бодолтой байгаа гэж “YG” агентлаг мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ