Дуучин Д.Ука шинэ цомгийнхоо ажилд оржээ
“The voice of Mongolia” шоу нэвтрүүлэг ням гараг бүр үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрөөд буй. Шоуны шүүгчээр Монголын урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байгаа билээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа дуучин Ука нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Яван чангарна гэдэг шиг байдал улам амаргүй болж байна. Шүүгч бүр сайн оролцогчдоор багаа бүрдүүлж байна. Одоохондоо миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч' гэж ярьсан байна.
Дашрамд дурдахад, тэрбээр шүүгчээр ажиллахын зэрэгцээ хувийн уран бүтээлдээ анхаарч байгаа гэнэ. Тодруулбал “Don`t stop” цомгийнхоо ажилд орчихсон байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ