Жүжигчин Ц.Алдармаа “Байтаг богд”-оор эргэн ирлээ
"Шинэ үе" продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн Ц.Алдармаа хэсэг хугацаанд уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан билээ. Тэгвэл саяхнаас шинэ уран бүтээлдээ эргэн орж буй талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрбээр өнөөдөр /2018.03.01/ нээлтээ хийх “Маш нууц” киноны хоёрдугаар ангид тагнуулч эмэгтэйн дүрээр үзэгчидтэйгээ уулзах аж. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тодорхой шалтгаанаар урлагаасаа түр хөндийрсөн. Залуу хүний хувьд ажлаа хийх ёстой. Би өөр юу хийж амьдрах билээ. Энэ хугацаанд нам жимхэн байж байгаад хэдэн кинонд тоглочихлоо. Ер нь би жилдээ 2-3 кинонд ороод байгаа. Энэ жилийн хувьд оролцсон хамгийн том уран бүтээл маань “Байтаг богд” уран сайхны кино” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ