Жи Драгон цэргийн албанд татагджээ

“Big Bang” хамтлагийн ахлагч, дуучин Жи Драгон өчигдөр /2018.02.27/цэргийн албанд татагдлаа. Мөн тус хамтлагийнгишүүн болох Тэ-Янирэх гуравдугаар сард цэрэгт татагдах юм.

Солонгосын хуулиар насанд хүрсэн эр хүн болгон цэргийн алба хаах ёстой бөгөөд хэрвээ татгалзах эсвэл үл тоовол маш хатуу ял сонсдог байна. Түүнийг 'White skull' буюу “Цагаан гавал” цэргийн ангийн бэлтгэл төв дээр ирэхэд олонсая фенүүд нь эрүүл энх байхыг илэрхийлсэн зурагт хуудсуудыг барин зогсжээ.

Жи Драгон нь 1988 онд төрсөн бөгөөд энэ жил 30 нас хүрсэн юм. Тэрбээр 'YG' энтертайнмент-ийн доор зургаан жил дадлагажсаны эцэст “Big Bang” хамтлагийн ахлагчаар амжилтын гараагаа эхлүүлж өдгөө Өмнөд Солонгосоос Холливууд руу гарч чадсан цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр 2019 оны энэ өдөр цэргээс халагдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ