Ч.Ану: Ихрүүдтэй ээжүүдийг би үнэхээр биширч байна
Дуучин Ч.Уранхолбоо өнгөрөгч оны сүүлчээр ихэр охидоо өлгийдөн авч “Алдарт эх” болсон билээ. Ажил, амьдралаа тэнцүүхэн авч явдаг Ану ихэр хүүхдүүдээ нэг сар хүрмэгц “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгээ хөтлөж эхэлсэн.
Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Хоёр ихэртэй болсноос хойш дахиад л шинэ зүйлсийг сурч байна. Ихрүүдтэй ээжүүдийг би үнэхээр шүтэн биширч байна. Ямар мундаг юм бэ. Ихэр хүүхдийг зэрэг өсгөөд хүн болгоно гэдэг бол маш том хөдөлмөр юм байна гэдгийг ойлгож байна” хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад Ану саяхнаас “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блог хөтөлж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ