Анжелина Жоли багш болов
Өнгөрсөн даваа гарагт 42 настай жүжигчин Анжелина Жоли Лондоны эдийн засаг, улс төрийн ухааны сургуульд семинар хөтөлжээ. “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн сэдвийн хүрээнд уг хичээлийг заасан байна.
Жоли НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн Дээд комиссарын газрын элчийн хувиар явуулдаг ажлынхаа туршлагын тухай, түүнчилэн байлдааны ажиллагааны бүсэд эмэгтэйчүүдэд үзүүлдэг бэлгийн дарамтаас сэргийлэх арга хэмжээний тухай ярьжээ.
Жүжигчин цэргийн мөргөлдөөний бүсэд хүний эрх зөрчигдөж байдаг тухай, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүйсийн тэгш бус байдлын тухай оюутнуудын асуултад хариулсан байна. “Тэр семинарын хичээлд сэтгэл дүүрэн байгаа. Оюутнуудтай ингэж харьцсан нь өөрийнх нь хувьд маш сайхан байсан.Анжелина ирээдүйд тэдэнд хичээл заах төдийгүй, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах арга замыг хамтран эрж хайна” гэж учрыг мэдэх хүн хэлжээ.
Дамжаа бүр есдүгээр сард эхлэсэн бөгөөд есөн сар үргэлжлэх аж. Жүжигчин сурган хүмүүжүүлэгч болохоор шийдсэннь эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн төвийн урилгатай профессор болсон 2016 оны хавар тодорхой болсон юм. Анжелинагийн оюутнуудтай хэлэлцэх бодолтой байгаа сэдвүүдийн төлөвлөгөө сүлжээнд тавигджээ.
Жоли нийгэм-улс төрийн асуудалд их анхаарал тавьж, цагзавгаргаж, дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн НҮБ-ын сайн санааны элчээр нэлээд хэдэн жил ажиллаж байгаа юм. “Залуудаа би энэ сэдвийг огт анзаардаггүй байж. Би хүний эрхийн асуудал сонирхон, дүрвэгсэдтэй уулздаг болж, учир нь цаашид суралцахыг хүссэн хэрэг. Гэхдээ асуудлын уг үндсийг олж харах хэрэгтэй. Би бэлгийн дарамтад өртөж байсан дүрвэгсэдтэй уулзаж байсан. Гэтэл эдгээр хэргийн талаар ял оноож байсан нь үгүй. Тиймээс би хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид болон засгийн газартай ажиллаж эхлэсэн юм” гэж Жоли тайлбарлажээ.
“Эмэгтэйчүүд бид одоо өөрсдөдөө байгаа тэр зүйлийн төлөө хэрхэн шаргуу тэмцэж ирснийг би өнөөдөр санаж байна. Бүх зүйл учир холбогдолтой. Та өнөөдөр хэрхэн аж төрж, өөрийн эрхийн тухай юу мэдэж,дэлхийн эмэгтэйчүүдтэй эв санаа нэгтэй байгаань чухал юм” гэж тэрээр дүгнэж хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ