Бехати болон Адам нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Алдарт загвар өмсөгч Бехати Принсло болон "Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Саяхан л гэгээн валентиний өдрөөр төрөх дөхсөн том гэдэстэй зургаа инстаграм хуудаснаа нийтэлж байсан Бехати хоёр дахь охиноо төрүүлж эсэн мэнд амаржжээ. Тэд охиндоо Жио Грэйс Левайн /Geo Grace Levine/ гэх нэрийг хайрласан байна.

Тэд анхны хүүхдээ 2016 оны есдүгээр сард өлгийдөн авч байсан юм. Адам Левайн нэгэн хэвлэлд өгсөнярилцлагадаа "Бехати айлын ганц охин. Тиймболоод ч тэр үү маш олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Бүр надад би 100 хүүхэдтэй болмоор байна гэж хэлж байсан шүү. Би харин чадах эсэхээ мэдэхгүй л байна шүү" хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ