Анжелина Жоли фенүүдээ цочирдуулав

Жүжигчин Анжелина Жолийг Лос-Анжелес хотоор зугаалж явахад нь папарацци нарын авсан зураг шүтэн бишрэгчдийг нь цочирдуулсан байна.

Тэрээр урт хормойтой цагаан өнгийн хэлхгэр халаат өмсөж, нүүр амаа ч будалгүйгээр явж байжээ. Энэ үеэр Анжелина хөгширсөн, ядарсан байдалтай харагдсан аж.

Жоли нөхрөөсөө салсандаа одоо болтол шаналж яваа бололтой гэж шүтэн бишрэгчид нь үзжээ. Өмнө нь тэрээр зургаан хүүхдийнхээ хамт гадуур гардаг байсан бол, саяхан ганцаархнаа зугаалж явжээ.

“Бурхан минь Анжелина чи өрөвдөлтэй харагдаж байна”, “Би халат өмсөх дуртай, тэр ч мөн өмсөх дуртай бололтой”, “Кола юу даа? Чи гунигаа колагаар тайлж байгаа хэрэг үү?” хэмээн шүтэн бишрэгчид нь Instagram дахь зургийнх нь дор бичсэн байна.

Жоли, Питт хоёр салж байгаагаа 2016 оны есдүгээр сард зарласан юм. Салах санаачлагыг Анжелина гаргасан бөгөөд нөхөртэйгөө байнга санал зөрдөг нь салах шалтгаан болсон хэмээн дурдсан байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ