Алдарт хосуудын "алмайрам" хуримын ёслол

Өмнөд Солонгосын алдарт хосууд болох “Big bang” хамтлагийн дуучин Тэ-ян, жүжигчин Мин Хё Рин нар энэ оны хоёрдугаарсарын 3-ны өдөр гэрлэсэн билээ. Тэдний хуриманд кино, урлагийн томоохон одууд хүрэлцэн, ирж баяр хүргэжээ. 2015 оны зургадугаар сараас болзож эхэлсэн тэднийг фенүүд нь К-попын хамгийн хөөрхөн хосын нэгээр зүй ёсоор нэрлэдэг.

К-попын томоохон төлөөлөгч болох дуучин Тэ-ян нь энэ жил 30 нас хүрэх бол жүжигчин Мин Хё рин 32 настай.

Алдартай хосуудын хуримын урилга дээр “Хоёулаа гэдэг нь ганцаараа байхаас хавьгүй дээр. Тэдний зүтгэлийг шагнал дагалдах болно” гэсэн утгатай үг бичсэн байжээ. Хурим Гёнггидунд байрлах сүмд болсон бөгөөд хуримын дараах үдэшлэг Инчён хот дахь “Paradise City” зочид буудалд болжээ.

Тэ-ян, Хё Рин нар Хавайд хуримын зураг авалтаа хийлгэсэн. Тэд хуримын бөгжөө Channel-д захиалсан бол саяхан 4 сая ам.долларын үнэтэй байшин худалдаж авсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ