Жүжигчин Б.Амарсайхан бүл нэмжээ

"Marco Polo" кинонд тоглож, анх удаа холливудын улаан хивснээ алхсан жүжигчин Б.Амарсайханы гэргий С.Уран өчигдөр /2018.02.01/ амаржиж, хосууд дөрөв дэх хүүхдээ өлгийдлөө. Хүүгээ төрүүлснээс хойш жил гаруйн дараа амаржиж, бүл нэмж буй билээ.

Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, “Альфа” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа түүний багийнхны хийсэн “Итгэл” уран сайхны кино дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон билээ.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн С.Уран “Финпрактик консалтинг” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ