Тэ-ян, Мин Хё Рин нар хоёрдугаар сарын 3-нд хуримаа хийнэ

Солонгосын алдарт “Big bang” хамтлагийн дуучин Тэ-ян цэргийн албанд явахаасаа өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард найз бүсгүй жүжигчин Мин Хё Ринтой гэрлэхээр төлөвлөж байгаа гэдгийг өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэдний хуримын тов гарч, хуримын урилгын зургийг Тэ-яний сайн найз '1TYM' хамтлагийн гишүүн Сон Бэк Кюн өөрийн инстаграм хуудсандаа нийтлэн сонирхуулсан байна.

Алдарт хосуудын хурим ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр Инчон хот дахь “Paradise City” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд болох гэнэ. Хуримын урилга дээр “Хоёулаа гэдэг нь ганцаараа байхаас хавьгүй дээр. Тэгээд ч, тэдний хөдөлмөр зүтгэлийг шагнал дагалдах болно” хэмээн бичсэн аж. Тэд дөрвөн жил үерхсэний эцэст ийнхүү хуримын товоо зарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ