“The Voice of Mongolia” шоуны Youtube хандалт нэг саяд хүрчээ
“The Voice of Mongolia” шоуг "Монгол ТВ" албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдэд хүргэж эхэлсэн билээ. Тус шоуны албан ёсны 'youtube' сувгийн хандалт хоёр өдрийн дотор нэг саяд хүрчээ.
“The Voice of Mongolia” шоуны урьдчилсан шатны шалгаруулалтад 2000 гаруй авьяастан бүртгүүлж, эхний шатанд 100 гаруй оролцогч оролцох эрхийг авчээ. Уг шоу нь нийт таван үе шаттай бөгөөд нэгдүгээр шатанд шүүгч бүрийн 16, нийт 64 оролцогч шалгарч хоёрдугаар шат буюу халз тулааны шатанд өрсөлдөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ