"Сахиусан тэнгэр"-үүдийн сайхан харагддаг гол нууц
Бүсгүйчүүд “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэрүүд шиг бие галбиртай байхыг хүсдэг. Бүсгүйчүүддээ сахиусан тэнгэрүүдийн дасгалжуулагч Чарльз Пасслер эмчийн зөвлөмжийг хүргэж байна. Тэрбээр алдарт загвар өмсөгч Адриана Лима зэрэг загвар өмсөгчидтэй хамтарч ажилладаг.
Загвар өмсөгч шиг биетэй болохын тулд өөрийгөө удирдаж, дараах хэдэн дэглэмийг баримтлах хэрэгтэй аж.
1. СТРЕСС, БУХИМДЛААС АНГИЖРАХ. Хүний биед уураг, эрүүл тарга эрчим хүч болж байх ёстой. Гэтэл илүүдэл жингээсээ бол бүсгүйчүүд ихээр стресстэж, бухимддаг байна.
2. УНТАЖ БАЙХДАА ЖИНГЭЭ ХАС. Хүн унтаж байхдаа чамлахааргүй хэмжээний калори шатаадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ биеийн жингийн харьцаанаас шалтгаалан хүн бүр унтаж байхдаа өөр хэмжээний калори шатаадаг аж. Ерөнхийдөө үдэш 22.00 цагаас өмнө унтаж, өглөө 06.00 цагт тогтмол босч хэвших хэрэгтэй.
3. АМЬСГАЛАА ЗӨВ АВ. Хэрэв чи буруу амьсгалдаг бол бие хангалттай эрч хүчээ авч, калори шатааж чаддаггүй аж. Тиймээс амьсгалаа зөв авч, гаргаж сурах хэрэгтэй.
4. ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ УС УУ. Хэрэв таны бие шингэний дутагдалтай байвал цусны урсгал мууддаг. Цангаж, шингэний дутагдалд орсон нөхцөлд хүний бие физиологийн түвшинд стресст ордог байна.
5. ТОГТМОЛ ДАГСАЛ ХӨДӨЛГӨӨН. Загвар өмсөгч шиг биетэй байхаас эн тэргүүнд эрүүл байхад тогтмол дасгал хөдөлгөөн хийж занших нь чухал. Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл юм. Гэхдээ дасгалаа хэтрүүлж болохгүй бас өөрт тохирсон дэглэмээр хичээллэх хэрэгтэй.
6. МЭДЭЭЖ ХООЛНЫ ДЭГЛЭМ ГОЛ ХЭСЭГ НЬ. Жин хасахыг хүсч байгаа хүн бүр хооллолтдоо зайлшгүй анхаарах хэрэгтэй. Хүн өдөрт 1500 калорийг хоол хүнсээр дамжуулан авч байх ёстой. Үүнээс хэтэрвэл турах талаар бодох ч хэрэггүй.
ЗАГВАРЫН ШОУНЫ ӨМНӨХ НЭГ ӨДРИЙН ХООЛЛОЛТЫН ДЭГЛЭМИЙН ЖИШЭЭ
ӨГЛӨӨ
- 08:00 цаг: Нэг аяга шейк
- 11:00 цаг: Тал шоколадтай амттан (Snickers)
ӨДӨР
- 12:30 цаг: Хүнсний ногоо
- 14:00 цаг: Шейк бас шоколадтай амттан
ОРОЙ
- 17:00 цаг: Тал шоколадтай амттан. Шоколадтай амттан нь эрч хүчийг нөхөж, хүнсний ногоо нь гэдэс дотрыг цэвэрлэж, амин дэмийг нөхнө.
- 18:30 цаг: Хүнсний ногоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ