Жүжигчин П.Шүүдэрцэцэг "шинэ" найз залуугаа зарлав
Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нарыг үерхдэг гэх мэдээлэл хөвөрсөөр байсан. Жилийн турш өөрсдийн харилцаагаа олон нийтэд албан ёсоор зарлалгүй, нууцалсан хосууд /2018.01.01/ үерхлээ ил болголоо.
Энэ тухай жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн инстаграм хуудаснаа“Хүсэл бүхэн нь биелж, санасан бүхнээ авах сайхан жил байх болтугай. Эрүүл энх, өнөр өтгөн, ажил үйлс нь арвин өндөр, амьдрал ахуй нь бат бөх, инээд хөөр аз жаргалаар халгин цалгих болтугай. 2017 он надад аз жаргал инээд хөөр, хүсэл бүхнийг минь бэлэглэн авчирсан гайхалтай жил байлаа. Баярлалаа, 2017 он. Тавтай морил, 2018 он минь. Чамайгаа би инээмсэглэл баяр дүүрнээр угтан авъя. Эрчүүд минь нэг хүндээ үнэнч, итгэлтэй тууштай зүтгэлтэй байвал та нар ялагч. Энэ залуу надад нотолж харуулсан юм шүү. Хажууд минь мөнх байгаарай хайрт минь' хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ