Дуучин Женнифер Лопез удахгүй "гэрлэнэ"

Дуучин, жүжигчин Женнифер Лопез, Америкийн бейсболын алдарт тамирчин Алекс Родригес нар 2017 оны хоёрдугаар сард болзож эхэлсэн юм. Тэд Крисмасын баярын өдрийг Миамид /Miami/ гэр бүлийн хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.

48 настай дуучин, жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ хамт авхуулсан зургийг баярын үеэр инстаграм хуудсаараа дамжуулан, фенүүддээхуваалцсан байна. Тэрбээр 'Хайртай хүмүүстэйгээ хамтдаа, инээд баяслаар дүүрэн Христийн мэндэлсний баярынөдрийг тэмдэглэж өнгөрүүллээ” хэмээн тайлбартайгаар зургаа оруулжээ. Тэдний ойрын эх сурвалжийн хэлснээр тэдгэрлэхийг хүсэж байгаа, удахгүй тов зарлаж магадгүйгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ