Реппер Эминемийн охин 22 нас хүрчээ

Нэрт реппер Эминем охин Хайлие Жаде Скоттыг таван настай байхад нь When I’m Gone”, “Hailie’s song” “Mockingbird” зэрэг дуугаа зориулж дуулж байсан билээ. Түүний охиндоо зориулан бүтээсэн уран бүтээлүүднь тухайн үед хит болж, олонмянган шүтэн бишрэгчдийнх нь дуртай дуунуудын нэгээр одоо ч нэрлэгдсээр байгаа юм.

Тэгвэл Mockingbird” дууны клипэнд тоглож байсан бяцхан охин өчигдөр /2017.12.26/ 22 нас хүрчээ. Түүний төрсөн өдөр илбэчдийн шоу тоглолтоор эхэлсэн байна. Алдарт репперийн охин хэдхэн өдрийн өмнө өөрийн мянга мянган дагагчдад зориулан шинэхэн зургуудаа инстаграм хуудсандаа нийтлэх болсон байна. Доорх зураг дээр Скоттыг 'Сайхан харагдаж байна” “Ээжээсээ ч үзэсгэлэнтэй харагдаж байна” гэжмагтахфенүүд нь олон байсан юм. Эминем охиныхоо цахим хуудсан дахь зургуудыг хараад “ээжтэйгээ усны дусал шиг адилхангэж” үргэлж хэлдэг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ