Кендалл Женнерийн шинэхэн "харш"

Жилд 22 сая ам.долларын орлого олдог супер модель Кендалл Женнер тансаг зэрэглэлийн байшин худалдан авчээ. Өдгөө 22 настай тэрээр амьдарч буй байшингаа ойр ойрхон шинэчилдэг гэнэ. Түүний Лос Анжелес хотод байрлах 1.39 сая ам.долларын үнэтэй байшин нь хангалттай санагдаагүй учраас өөр байшин худалдан авчээ.

Тэрбээр Холливууд Хилсс дүүрэгт байрлах энэхүү байшинг 6.5 сая ам доллараар худалдан авсан байна. Худалдаж авч байгаа байшин нь жүжигчин Эмили Блант болон түүний нөхөр Жон Красински нарынх байсан аж.

Кендалл Женнерийн шинэ байшин нийт 445.9 м2 талбайтай бөгөөд зургаан унтлагын өрөө, таван угаалгын өрөө, бассейн, шалнаас тааз хүрсэн том том цонхнууд болон төгс байршил ба гайхалтай орчинтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ