Асашёорюү Д.Дагвадоржийн эхний өрсөлдөгч холимог тулаанч Боб Сапп
Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж, шагналын мөнгө авахын тулд эхлээд тамирчин биш жирийн 5 залуу хүч сорино. Харин тэдний дараа VIP өрсөлдөгчид гарч ирэх бөгөөд “ABEMA TV”-гээс зарласан анхны VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп аж. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин тул Их аваргыг дохёноос түлхэн гаргах магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна.
Дахиад хоёр VIP өрсөлдөгч гарч ирэх ч тэдний нэрийг дараа зарлахаар болжээ. Тэд жүдо, регби, чөлөөт бөхийн тамирчид байх магадлалтай гэнэ. “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” тэмцээний дүрэм “Харитэ алгадах мэх хийхгүй”, “Тачиай дээр зайлахгүй”, “Тохойлдож мөрлөхгүй” гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сумотой ижилхэн дүрмээр явагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ