Taeyang, Min Hyorin нар гэрлэхээ зарлалаа

Солонгосын алдарт "Big bang" хамтлагийн дуучин буюу Taeyang цэргийн албанд явахаасаа өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард найз бүсгүй Min Hyorin-той гэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Тэд 2015 оны зургаадугаар сард болзож эхэлсэн бөгөөд К- Pop-ийн хамгийн хөөрхөн хосуудын нэгээр нэрлэгддэг. Taeyang YG Entertainment-д харьяалагддаг бөгөөд энтертайнментийн гүйцэтгэх захирал Yang Hyun Suk тэднийг анх болзож эхэлсэн цагаас дэмжсээр иржээ.“Hyorin бол Taeyang-ийн анхны найз охин. Тэдний гэрлэлтэд YG Entertainment-ийн хамт олон баяр хүргэж, сайн сайхныг хүсэж байна” гэж энтертайнментын зүгээс мэдээлэл хийжээ.

Харин жүжигчинMin Hyorin-ийхарьяалагддаг агентлаг “Бид түүний гэрлэлтийн талаар ямар чмэдээлэлгүй байсан. Бид түүнээс баталгаажуулж, асуусны дараа албан ёсоор мэдээлэл хийнэ” гэсэн байна.

Тэд бие биедээ ямар их хайртайгаа үргэлж хэлж, өөрсдийнхөө талаар байнга ярьдаг аж. Таeyang найз бүсгүй Hyorin-д зориулж дуу бичсэн нь тэдний харилцааг улам хувиршгүй, бат бөх болгосон талаардурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ