“Шарк Танк” нэвтрүүлэг дахин "гарахгүй"
“Монгол ТВ” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгийн эхний улирлын сүүлчийн дугаар өчигдөр орой /2017.12.10/ үзэгчдэд хүрсэн билээ.
Тус нэвтрүүлгийн “Шаркууд”болох “Хас банк”-ны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, “МАК”-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ын Ерөнхий захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэлтэй. Нэвтрүүлгийн эхний цуврал өндөрлөж, ирэх хавар шинэ дугаараар уулзаж аж.
Энэ тухай “Хас банк”-ны захирал Г.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа “Зориг гарган хүрэлцэн ирсэн бүх оролцогч нартаа баярлалаа. Хөрөнгө оруулалт авсан нь улам хөдөлмөрлөж, амжилтгүй оролцсон нэг нь үл шантран дараа дараагийнхаа бизнес санаандаа ханцуй шамлан ороорой гэж хүсье. Харин орж амжаагүй хэсэг нь ирэх жилийн Шарк Танк-д заавал бүртгүүлээрэй хэмээн уриалж байна. Миний хувьд ч өөрийгөө улам хөгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар мэдээгүй сураагүй зүйлсээ мэдэж авахын төлөө биеэ дайчлах болно. Ирэх жилийн Шарк Танк хүртэл түр баяртай” хэмээн бичжээ.
Нэвтрүүлгийн эхний улирлын дугаарт “Шаркууд” 12 гарааны бизнес эрхлэгчдэд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ