Алдарт “Любэ” хамтлаг Монголд ирлээ

“Атас”, “Не валяй дурака Америка”, “Комбат” зэрэг цэрэг эх орны сэдэвт дуугаараа дэлхийд алдартай ОХУ-ын хамтлаг “Любэ” Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

“Любэ” хамтлаг өнөө орой /2017.12.08/ болон маргааш /2017.12.09/ Буянт-Ухаа спорт цогцолборт Монголын үнэнч шүтэн бишрэгчдэдээ ая дуугаа өргөх гэж байна.

Амьдрал, эх орон, ард түмнээ хайрлах халуун хайр, цэрэг эх орны сэдэвтэй гайхалтай үг аялгуутай дуутай Любэ хамтлагийн тоглолтын үеэр Монголын рок попын нэртэй хамтлаг дуучин болон фен клубийн зүгээс тэдэнд зориулан ая дуугаа өргөх ажээ.

ОХУ-ын алдарт Любэ хамтлагийг 1989 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хөгжмийн зохиолч Игорь Матвиенко үүсгэн байгуулсан.Тэр цагаас хойш ахлагч, гоцлол дуучнаар нь Николай Расторгуев ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 2007 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртжээ.

Любэ хамтлаг одоогоор 16 цомог гаргасан, 15 клиптэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ