Дуучин Ч.Цэлмүүн ихэд бухимджээ
Японд сурч байгаа дуучин Ч.Цэлмүүн Японд амьдардаг монгол залуус хоорондоо зодолдсон асуудалд шүүмжлэлтэй ханджээ. Зодоон цохион хийж, метро саатуулсан монгол залуусын талаар тэрбээр цахим хуудсандаа ингэж сэтгэгдэл бичсэн байв.
'...Хүний газар ирчихээд хэтэрхий юм. Ямар ч ухамсар, соёл, төлөвшил байхгүй зүгээр л гудамжны… Гадаадад ирсэн бол улс орноо төлөөлж буйгаа мэдэхгүй, ингэж байхаар Монгол руугаа буцах хэрэгтэй. Бусад нь Монгол Улсын нэрийг яаж өөд нь авч явах вэ гээд хүч, хөдөлмөр, ухаанаараа амьдарч байхад. Адаглаад Японд байгаа бусад монголчуудад муугаар нөлөөлнө гэж мэдэхгүй байх даа. Японд ингэж метро саатуулаад, мэдээгээр гарах вий дээ. Ядаж байтал цагаа яс барьдаг улсад, энэний ард хэдэн зуун хүн метрогоо хүлээгээд цаг нь хохирч байгаа...”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ