Монгол оюутнууд Японы метронд зодолджээ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож гэмтээсэн гэх хэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлаас гараагүй байна. Энэхүү хэргийн талаар сүмогийн их аваргууд болон Мэргэжлийн сүмо бөхийн холбоонд багагүй асуудал үүсээд байгаа. Зодооны хэргээс болж их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах мэдээ олон мянган фэнүүдийнх нь сэтгэлийг гонсойлгоод байгаа.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсад амьдарч буй монгол иргэдийн метронд танхайрсан бичлэг олны сүлжээнд тархлаа. Бичлэгт гарснаар Токио хотын Кэйхин Тохоку чиглэлийн Акабанэ өртөөнд хэрэг явдал тухайн өдрийн 19.00 цагийн үед болсон бөгөөд иргэдийн зодооныг цагдаа нар салгажээ. Энэхүү хэргээс болж метроны хөдөлгөөн таван минут орчим саатсан тухай тус улсын сошиал сүлжээнд мэдээлж, иргэдийг бухимдуулсан байна.

Ийнхүү сүмод ноёрхож буй монгол бөхчүүдийн хооронд асуудал үүсэж, дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн энэ үед жирийн монгол оюутнуудхоорондоо маргалдаж, үймээн дэгдээсэн нь Монголын нэр хүндэд багагүй сэв суулгаад эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ