Б.Эрдэнэтуяа нөхөртэйгөө хамт кинонд тоглоно
Холливудын жүжигчин, продюссер Стивен Сигал эхнэр Б.Эрдэнэтуяагийн хамт олон ангит кинонд тоглохоор болжээ. Кино багийнхан өчигдөр /2017.11.30/ зураг авалтаа эхлүүлсэн тухай бүжигчин Б.Эрдэнэтуяа фэйсбүүк хууудсандаа бичжээ.
Кинонынайруулагчаар Холливудын алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинез ажиллах аж.
Б.Эрдэнэтуяа 'General Commander' телевизийн олон ангит кинонд нөхрийнхөө хамт тоглох саналыгуриалгахан хүлээн авсан гэнэ.
Стивен Сигал шинэ кинонд АНУ-ын тагнуулын газрын тусгай ажилтан Жэйк Александрын дүр бүтээх бол түүний Б.Эрдэнэтуяа Туяа гэх монгол эмэгтэйн дүрд тоглох ажээ.
Б.Эрдэнэтуяа шинэ кинонд тоглож буй талаараа “Монгол хүнийг Холливудийн өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглуулах гэж олон жил хичээсний үр дүнд хэдхэн сарын өмнө жүжигчин, мисс А.Баярцэцэгийгээ 'Attrition' кинонд тоглуулж чадсан билээ. Өөрт минь кинонд тоглох санал ирнэ гэж бодоогүй явлаа. Холливудийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинезийн 'General Commander' телевизийн олон ангит кинонд ханийнхаа хамт тоглох саналыг хүлээн авч, өчигдөр эхний зураг авалтдаа орлоо. Ханийнхаа хамт, тэр тусмаа гэргийнх нь дүрд кинонд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор сайхан завшаан гэж бодож байна” хэмээн бичжээ.
Хосууд анх 2001 онд Стивен Сигалыг Монголд зочлох үед танилцаж байсан гэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ