Т.Халиунаа топ модель боллоо
"Гоёл 2018" наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр СТӨ-д болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын Топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа тодорлоо. Тус наадам 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Топ моделийн шагнал нь өргөмжлөл, 10 сая төгрөг юм байна. "Гоёл 2018" наадмын Топ модель Т.Халиунаад шагналыг Топ модель Э.Одгэрэл гардуулж өглөө.
Мөн "Гоо-Од" салоны дизайнер н.Долгормаа тус наадмын Гран-При шагналын эзэн боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ