"21000" реалити шоуны ялагчаар Т.Батхүү шалгарав
'25'-р суваг телевизийн бүтээл, үндэсний контент '21000' реалити шоу нэвтрүүлгийн ээлжит ялагч өнөөдөр тодорлоо. Уг шоуны энэ удаагийн удгаарт 'Нарантуул' олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, хувийн бизнес эрхлэгч С.Дэлгэр нар оролцож байсан юм. 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр хэрхэн амьдрахыг үзүүлдэг нэвтрүүлэгийн ялагчаар Т.Батхүү шалгарлаа. Тэрбээр өрсөлдөгчөөсөө бага мөнгөөр 10 хоног байж чадсанаараа энэ удаагийн ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн болж байна. Түүний хувьд нэвтрүүлэгт орохын өмнө ялагч болж чадвал шагналын мөнгийг Анагаахын их сургуульд сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрт хандивлана гэж байсан юм.
Оролцогчид арав хоногийн турш тансаг зэрэглэлийн зочид буудалд байж, нэвтрүүлэгт оролцдог. Өмнөх дугааруудад олны танил эрхэмүүдийг оролцуулдаг байсан бол энэ удаа ард түмний дундаас оролцогчдыг сонгож авсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ