“Орчлонг чимсэн цэцэг” хандалт өндөртэй байна
Монголын рок попын ертөнцөд 20 жилийн турш хит дуунуудаараа “ноёрхсон” “Guys” хамтлагийн А.Төгсбаяр өөрийн соло уран бүтээлээ туурвиж эхэлжээ.Тэрбээр энэ долоо хоногт “Орчлонг чимсэн цэцэг” нэртэй дуугаа үзэгч, сонсогчдодоо хүргэсэн байна.
Орчлонгийн бүх эмэгтэйчүүдийг цэцэгстэй зүйрлэн магтан дуулсан тус уран бүтээл өвөрмөц шийдэлтэй клипнээсээ эхлээд л үзэгч, сонсогчдын таашаалд ихэд нийцэж байгаа бөгөөд цахимд нэлээд өндөр хандалттай яваа аж.
А.Төгсбаярын хувьд нэлээд авьяаслаг нэгэн гэнэ. Хамтлагийн 20 жилийн өмнө хит болж өдгөө ч залуучуудын аманд нь байнга аялагддаг “Эмзэгхэн хайр”,“Хөөрхөн охин”, “Хайрын бүжиг” дуунуудаас эхлээд сүүлд гаргасан “Зүрх уучил” “Хүмүүсээ”, “Чи миний”, “Одтой өдөр” зэрэг хит дуунуудыг тэрбээр зохиосон бөгөөд дараа дараагийн уран бүтээлүүдээ тун удахгүй үзэгч сонсогчдодоо хүргэхээ амласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ