Х.Жульдиз киноны гол дүрд тогложээ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз анхны эфирээ цацсаны 50 жил өнгөрч байна. Түүхт ойн хүрээнд тус телевизийн уран бүтээлчид хоёр ч олон ангит уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа ажээ.

Үүний нэг нь энэ сарын сүүлчээр дэлгэцнээ гарах “Хавар” хэмээх 16 ангит уран сайхны кино. Тус киноны талаар киноны гүйцэтгэх продюсер Э.Эрдэнэцэцэгээс тодруулсан юм. Тэрбээр “Өнөөгийн залуусын хайр сэтгэл, амьдралд хэрхэн хөлөө олж байгаа тухай өгүүлэх “Хавар” уран сайхны киноны зураг авалт дуусах гэж байна.

Уг киноны гол дүрд “Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдиз, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаяр нар тоглосон” гэв.

“Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдизын хувьд чинээлэг айлын охин Маралын дүрд тоглосон байна. Марал охин гэр бүлийнх нь бизнес дампуурсан ч эцэг, эхийнхээ бизнесийг босгож сэргээж байгаа талаар гарах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ