“Нарны үр сад”-ууд гэрлэлээ
Өмнөд Солонгосын алдартай жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хи Кё нарын хурим өчигдөр Сөүл хотын Шилла зочид буудалд боллоо.
2016 оны хит бүтээл KBS телевизийн “Нарны үр сад” цувралын гол дүрийг бүтээсэн хосуудын залуу нь 32, бүсгүй нь 35 настай юм.
Өндөр хамгаалалтын дор болсон хуриманд 300 орчим гадаад, дотоодын зочид ирсэн байна. Хуримын гадна талбайд дүүрэн фэнүүд цугласан байсан бол Шилла зочид буудлын бүх өрөө захиалгатай байсан нь мөн фэнүүдийнх нь захиалга байх гэж зочид буудлын ажилтнууд хэвлэлд ярьжээ.
Зууны хурим гэгдсэн уг арга хэмжээнд Хятадын алдартай хүжигчин Жан Зий оролцсон байна. Тэрээр сүйт бүсгүйн дотны найз ажээ.
Хосуудыг “Нарны үр сад” цувралд тоглож байхдаа дотноссон гэдэг.
Шинэхэн хуримлагсад бал сараа Европт өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Сөүлийн Итаевон дүүрэг дэхь тансаг сууцанд амьдрах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ