Зарим гишүүд "хэлд оржээ"

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэх үед олон гишүүн цэц мэргэнээ уралдаж, уур амьсгал халуухан өрнөсөн билээ. Энэ үеэр ажиглагдсан нэг зүйл гэвэл их хуралд ард түмний таньж, мэдэхгүй гишүүд их байдаг юм байна. Тэгэхээр шинэхэн гишүүд маань аль тойргоос сонгогдсоноо ард түмэндээ танилцуулж, нэрээ хэлчихээд үгээ хэлдэг байвал ямар вэ?

Мөн өчигдөр, уржигдрын хуралдаанаар таниж мэдэхгүй олон гишүүн хэлд орлоо. Жишээлбэл, М.Билэгт гишүүний "Өвөл болохоор хүйтэн болдог" гэх үг сошиалд тренд болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ