Г.Ариунбаатар Баачкатай хоршино

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог 3” концертын тов гарчээ. Тэрээр ирэх сарын 10, 11-нд Соёлын төв өргөөнд бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж байгаа аж.

Г.Ариунбаатар тоглолтондоо Монголын рок, поп урлагт “феррари” хэмээн өргөмжлөгдсөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хорших гэнэ.

Дуучин Г.Ариунбаатар анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бөгөөд “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ