"Нарны үр сад"-ууд энэ сард хуримлана
“Нарны үр сад” киноны цувралын гол дүрийн жүжигчид энэ сарын 31-нд хуримлахаар болжээ. Тухайлбал жүжигчин Song Hye Kyo болон Song Joong Ki нар хоёр жилийн өмнө “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлжээ. Энэхүү кино нь Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг болсон юм. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм.
Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ.
Хосууд саяхан Сан Франциско хотод хуримын зураг авалтдаа орсон талаар зарим агентлагууд мэдээлж байна. Тэд энэ сарын сүүлд гэр бүлийн гишүүд, дотны нөхдийнхөө хүрээнд даруухан хурим хийхээр төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ