"Жиргээний хатантан" ундууцав

АНУ-д боловсрол эзэмшиж ирээд UA Consulting компанийг удирдаж буй А.Урангоог “Жиргээний хатан хаан” гэх цолоор нь илүүтэй мэдэх болсон. Өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буй бүхнээрээ гайхуулж суудаг байсан тэрээр ойрхон хоёр төрснөөр намба сууж нам гүмхэн амьдрах болсон.

Тэрээр саяхан оролцсон “Бизнес өрөг” нэвтрүүлгээр өөрийн бизнесийн талаар ний нуугүй ярилцжээ. Сургуулиа төгсөөд ажил дээр гараад, янз бүрийн ажил хийж өөрийгөө олох үед л би бодит мөрөөдөлтэйгөө нүүр тулсан гэх тэрээр өөрийг нь элдэвээр хэлдэг хүмүүст хатуухан үгс чулуудав.

Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Ажиллаж байгаам чинь орлоготой байхгүй яахын, тууштай зүтгэж байгаам чинь карьертай байхгүй яахын, олон ажил хийж байгаа болохоор алдаж онолгүй яахын, олны дунд байгаа болохоор сайлуулж муулуулалгүй яахын, хэн нэгнээс ганц 2 үг сонсчоод л "Өө би чамайг тийм хүн гэж бодсон чинь чи тийм юм бнашт" гэж ирээл бичихийн.

Яасан хурдан хувирдаг сэтгэгдэл вэ? Яасан тогтворгүй үзэл бодол вэ! Үзэл бодлыг муулж болышт бүүр таарахгүй байж ч болно. Тэр чинь үзэл бодол болохоос тэр хүн тэр чигээрээ биш шт. Тэгээд ч ганц бодлоор хувирчихдаг ямарч хэврэг сэтгэл вэ дээ... Ай яалтай ч билээ дээ... Орхие зүгээр, цаг үнэтэй бн! хэмээн ундууцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ