А.Туяа хөхөндөө силикон "шахуулжээ"

“Х-Түц” продакшинд ажиллаж байхдаа олны анхаарлыг татахын тулд зарим хэвлэлд мөнгө төлж, өөрийнхөө тухай зориуд сенсаацитай мэдээлэл гаргадаг байсан жүжигчин А.Туяа одоо бол жинхэнээсээ “од”. Хошин урлагийн тайзнаа анх хөл тавьж байсан үеэ бодвол харьцангуй өөрчлөгдсөн жүжигчин бүсгүй үснийхээ өнгийг өөрчилж, дур булаам том хөхөө ил гаргах шахам хувцасладаг болсон.

Чинээлэг эрчүүдээс үнэтэй бэлэг сэлт авдаг тухайгаа гайхуулан ярьсан түүний хувьд, өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн залуустай нэр холбогдоод авсан. Гэвч өдийг хүртэл хэн нэгнийг хань ижлээрээ сонгоогүй яваа жүжигчин маань “Х-Түц” продакшинаас гараад өөрийн дураар дургиж буй. Харь оронд зугаалж, хагас нүцгэн бие галбираа гайхуулсан зураг хөргөө олонд дэлгэх “хоббитой” болсон А.Туяад атаархах хүүхнүүд ч олон.

Тиймдээ ч, хамгийн сүүлд авахуулсан зургийг нь хараад “Өнөөх гайхуулаад байсан хөхөндөө силикон шахуулсан юм байна” хэмээн жиг жуг хийлцэж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ