Ганбууш харийн залуутай хайрын романс үүсгэжээ

Ганбууш одоогоос хэдэн жилийн өмнө Тайланд улсад хүйс солиулах мэс засал хийлгэж "жинхэнэ эмэгтэй" хүн болсон гэгддэг. Сайн муугаараа хэлэгдэж, бусдад чичлүүлж явсан ч тэрбээр эмэгтэй хүн болно гэсэн хүсэл мөрөөдлөөсөө ухарч няцалгүй явсаар хүслээ биелүүлсэн.

Нүцгэн биеэ тольдоод өдөр бүр өөртөө дурлаж яваа гэх тэрээр найз залуутай болсноо нүүр номын хуудаснаа зарлалаа. Ганбууш хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Эр хүнийг би нүд, яриагаар нь л ихэвчлэн шинждэг. Боловсрол мэдлэг нь хамаагүй, хүнийхээ хувьд зөөлөн байх хэрэгтэй. Мөн нүнжиг чухал. Эрэгтэй хүний нүнжиг жаахан юман дээр л мэдэгддэг.

Мөн ямар орчинд өссөнөөс бас хамаарч болно. Хатуудаа хатуу боловч эр хүн цаанаа л нэг гоё байдаг даа. Яс юман дээрээ эр хүн чинь хүүхэд шиг амьтан. Төрүүлж гаргаагүй ч гэлээ бас нэг хүнийг хүмүүжүүлнэ гэдэг чинь эмэгтэй хүнд хүүхэд өсгөхөөс ялгаагүй” хэмээсэн байдаг.

Харин тэрээр сүүлд харийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсноо шүлгээр ийн илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ