Дуучин Нараг хөл нь "чимдэг"
Дуучин Нара “Nuclear steak” рестораноо ойрын хугацаанд нээхээр зэхэж буй. Тус ресторанд ажиллах хүсэлтэй хүмүүсээс их дээд сургуулийн диплом нэхэж, элдэв болзол тулгахгүй гэдгээ л тэр хэлсэн. Хамгийн гол нь ажилдаа туршлагатай басхүү чин сэтгэлээсээ ханддаг хүн байхад л болоод явчих юм байх.
Тиймээс өөрийн гэсэн багаа бүрдүүлэх хүртлээ рестораны засвар, цэвэрлэгээг өөрөө хийж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлэхээр шамдаж буй аж. Харин саяхнаас үзэгчдийн хүртээл болж буй “21000” реалити шоунд оролцсон дуучин бүсгүй маань хэтэрхий таргалж, жин нэмснээ нууж чадсангүй. Хэлхгэр цамцнаас өөрийг өмсөхөө больсон дуучин Нара унтаж амрахаасаа өмнө үсээ янзалж байхдаа сул унжсан гэдэс, харвингаа олонд харуулах нь тэр.
Анх олонд танигдахдаа нүцгэн зураг, тэр тусмаа дур булаам том хөхөөрөө “зодох” нь холгүй гайхуулж байсан дуучин бүсгүйд одоо гоолиг сайхан хөлөө гайхуулах л үлдсэн бололтой. Тэр бүр бие галбираа харуулсан зураг хөргөө тавихаас татгалзах болсон Нара гоо сайхны салонд сууж буй энэхүү зургаараа олон эрчүүдээс “Гоё хөлтэй” гэсэн магтаал сонсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ